Tuesday, January 3, 2012
Гүн ухааны зүүд
За нэгэн сонирхолтой ч гэмээр эрэгцүүлэлийг толилуулъя . Энд гарах Жуанз гэгч нь манай эриний өмнөх 369-286 онд амьдарч асан филсофич, сэтгэгч, бумбын сургаалийг баримтлагч гол төлөөлөгч байжээ. Жуанз нэгэн өдөр үзэсгэлэнт цэцэрлэг дотор унтаж гэнэ. Тэрээр зүүд зүүдлэв . Зүүдэндээ гоёмсог эрвээхэй цэцэрлэг дотуур дэвэн нисэж байхыг үзэв гэнэ . Эрвээхэй ийш тийш зугаалж наадсаар ядраад Жасмин цэцгийн дэлбээн дээр очиж суухдаа зүүрмэглэн унтжээ . Эрвээхэй унтуутаа зүүдлэв , зүүдэндээ Жуанзыг үзэвэй . Энэ мөчид Жуанз гэнэт сэржээ . Ингээд Жуанз бодролтов … одоогийн Жуанз нь жинхэнэ Жуанз юм уу ,эсхүл эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз юмуу ,тэр эрвээхэйг зүүдлэв үү ,эрвээхэй тэрнийг зүүдлээд байна уу ялгасангүй . энэ тухай одоог хүртэл маргасаар… Таны бодлоор аль нь зөв бол ? яагаад? 1. Эрвээхэй бол жуанзын зүүдэнд үзэгдсэн хийсвэр. Иймд эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз бол Жуанзын хийсвэр төсөөлөл, ердөө л Жуанзын хийсвэрлэл. Ингээд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол төсөөллийнх учир бодит биш. 2. Хэдиигээр эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз нь жуанзын төсөөлөл ч гэлээ төсөөлөл гэдэг бол Жуанзын нэгэн хэсэг, хэрэв жуанз байхгүй байсан бол төсөөлөл нь ч бас байхгүй байх байсан, иймд эрвээхэйн зүүдэн дэх Жуанз бол бодитой. 3. Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй ч Жуанзыг зүүдэлсэн. Гэхдээ эрвээхэйн зүүд нь Жуанзын зүүдний нэг хэсэг болохоор эрвээхэйн зүүдэн дэх Жуанз нь зүүдний Жуанз гэсэн үг. Тэгэхээр Жуанз өөрийгөө ч зүүдэлсэн эрвээхэйг ч зүүдэлсэн 4. Ингэхэд Жуанз эрвээхэйг үү эрвээхэй Жуанзыг зүүдлээд байна уу? чухамдаа яг хэний зүүд бодитой бол … Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй Жуанзыг зүүдэлсэн Жуанз эрвээхэйг харсан, эрвээхэй Жуанзыг харсан… Ингэхэд юу болоод байна аа …….
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment