Sunday, January 15, 2012

Агар 15 ын найрлагын тухай


Агар-15 найруулахад дээд ёсны хийгээд доод ёсны  гэсэн хоёр зүйлийн найрлага байдгыг тэр бүр хүмүүс мэддэггүй учир энд товч төдий танилцуулъя
Хойдын үндэсний зүрхний Агар-8 дээр Ману-4, 3 үрийг нийлүүлсэн арван тавыг дээд ёсны  Агар-15 гэдэг. 
Дээрхи Агар-8 дээр Манү-4 болон барүра, жүрүра нэмсэн арван дөрвөн хөл эмэн дээр халуун буюу цус дийлэнхи бол ажигсэржом, хүйтэн буюу хий дийлэнхи бөгөөс хүний мах нэмсэн арван таван хөл найрлагыг доод ёсны  Агар-15 гэдэг. 
Энд Додлүг Мадлүг гэдэг нь энэ найрлагын уг гаралыг зааж байгаа бөгөөд үүнийг хоёр янзаар тайлбарласан байдаг. Додлүг гэдэг нь дээд ёс буюу Энэтхэгийн ёс, Мадлүг гэдэг нь доод ёс буюу Хятадын ёс гэсэн утгатай байдаг. Энэтхэг Хятад хоёр газарзүйн байрлалын хувьд Төвдийн дээд доод талд байрладаг гэсэн утгаар ийн нэрлэдэг байжээ. 
Өөр нэгэн тайлбарт Дээд гэдэг нь Төвдийн До Ари нутаг буюу одоогийн баруун хойд Төвд, Энэтхэгийн Ладак нутгийг зааж байгаа бол Доод гэдэг нь Төв болон зүүн Төвдийн нутгийг заадаг гэж байдаг.
"Увдисын эрдэнийн сан" хэмээх номонд Агар15 найрлага болон чадал эрдэмийн тухай өгүүлсэнийг доор сийрүүлэн орчууллаа. 
"Ману дөрөв хийгээд гурван үр
Агар наймыг нийлүүлсэн арван тав
Чадал цус хий харших хийгээд
Хий тэргүүтэн хөөстэйгээр ханиах
Хий хавсарсан зүрхний халуун бүхнийг арилгана.
Дээд ёсны агар арван тав болой.
Найруулах арга манү дөрөв, барү, жүрү хоёр
Ажаг, шачэнг халуун хүйтэнд тааруулж найруулан
Агар наймтай найруулсан доод ёсны арван тав үүгээр
Хий цус хавсарсан өвчинд рашаан адил."

No comments:

Post a Comment