༄༅། །རྒྱ་གར་སྐད་དུ། ཨ་མྲི་ཏ་ཧྲི་ད་ཡ་ཨངྒ་ཨཥྚ་གུ་ཧྱ་ཨུ་བ་དེ་ཤ་ཏནྟྲ་ནཱ་མ།བོད་སྐད་དུ། བདུད་རྩི་སྙིང་པོ་ཡན་ལག་བརྒྱད་པ་གསང་བ་མན་ངག་གི་རྒྱུད་ཅེས་བྱ་བ། བཅོམ་ལྡན་འདས་དེ་བཞིན་གཤེགས་པ་དགྲ་བཅོམ་པ་ཡང་དག་པར་རྫོགས་པའི་སངས་རྒྱས་སྨན་གྱི་བླ་བཻཌཱུརྱ་འོད་ཀྱི་རྒྱལ་པོ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །ཐུགས་རྗེས་འགྲོ་བའི་ དོན་མཛད་བཅོམ་ལྡན་འདས། །མཚན་ཙམ་ཐོས་པས་ངན་འགྲོའི་སྡུག་བསྔལ་སྐྱོབ། །དུག་གསུམ་ནད་སེལ་སངས་རྒྱས་སྨན་གྱི་བླ། །བཻཌཱུརྱ་ཡི་འོད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །འདི་ སྐད་བདག་གིས་བཤད་པའི་དུས་གཅིག་ན།
Sunday, January 15, 2012
Агар 15 ын найрлагын тухай
Агар-15 найруулахад дээд ёсны хийгээд доод ёсны гэсэн хоёр зүйлийн найрлага байдгыг тэр бүр хүмүүс мэддэггүй учир энд товч төдий танилцуулъя
Хойдын үндэсний зүрхний Агар-8 дээр Ману-4, 3 үрийг нийлүүлсэн арван тавыг дээд ёсны Агар-15 гэдэг.
Дээрхи Агар-8 дээр Манү-4 болон барүра, жүрүра нэмсэн арван дөрвөн хөл эмэн дээр халуун буюу цус дийлэнхи бол ажигсэржом, хүйтэн буюу хий дийлэнхи бөгөөс хүний мах нэмсэн арван таван хөл найрлагыг доод ёсны Агар-15 гэдэг.
Энд Додлүг Мадлүг гэдэг нь энэ найрлагын уг гаралыг зааж байгаа бөгөөд үүнийг хоёр янзаар тайлбарласан байдаг. Додлүг гэдэг нь дээд ёс буюу Энэтхэгийн ёс, Мадлүг гэдэг нь доод ёс буюу Хятадын ёс гэсэн утгатай байдаг. Энэтхэг Хятад хоёр газарзүйн байрлалын хувьд Төвдийн дээд доод талд байрладаг гэсэн утгаар ийн нэрлэдэг байжээ.
Өөр нэгэн тайлбарт Дээд гэдэг нь Төвдийн До Ари нутаг буюу одоогийн баруун хойд Төвд, Энэтхэгийн Ладак нутгийг зааж байгаа бол Доод гэдэг нь Төв болон зүүн Төвдийн нутгийг заадаг гэж байдаг.
"Увдисын эрдэнийн сан" хэмээх номонд Агар15 найрлага болон чадал эрдэмийн тухай өгүүлсэнийг доор сийрүүлэн орчууллаа.
"Ману дөрөв хийгээд гурван үр
Агар наймыг нийлүүлсэн арван тав
Чадал цус хий харших хийгээд
Хий тэргүүтэн хөөстэйгээр ханиах
Хий хавсарсан зүрхний халуун бүхнийг арилгана.
Дээд ёсны агар арван тав болой.
Найруулах арга манү дөрөв, барү, жүрү хоёр
Ажаг, шачэнг халуун хүйтэнд тааруулж найруулан
Агар наймтай найруулсан доод ёсны арван тав үүгээр
Хий цус хавсарсан өвчинд рашаан адил."
Их хөлгөний ёсноо эрдэнийн эм хүртэх ёс
Ñâàñòè. Ýðäýíèéí ýì õ¿ðòýõ ¸ñ íü:
Õ¿íä ºâ÷íººð öàã òóëñàí áîë òýð äîð íü ºãºõººñ áóñ ºâ÷èíã¿é õ¿ì¿¿ñò ºâëèéí ãóðâàí ñàðûí øèíý äýýð îä ãàðàã, ìàõáîä, áàðèëäëàãà (ä¿äçèò¿íöàìòàé ºäºð) òýðã¿¿òýí ë¿ãýý çîõèëäîõ áóþó èõýíõäýý ¿¿ð öàéõàä ºãíº.
Ìàðãààø ºã뺺 ºãºõèéí óðüä ºäºð ø¿òýýíèé ºìíº øèðýýí äýýð öàãààí ýñãèé, äààâóó àëü íýãíèé äýýð öàãààí ¿ðýýð çºâ ýðãýñýí õàñ çóðæ, ò¿¿íèé äýýð õàãàðõàé öóóðõàéã¿é òîì ñàâûã áóóäàé, àðâàéí àëü íýãýíýýð ä¿¿ðãýæ òàâüíà. Ò¿¿íèé äýýð õîíõîðõîé öîîðõîéã¿é õýìæýý òºãºëäºð áàäàð àÿãûã öàãààí ¿ðýýð ä¿¿ðãýæ, ò¿¿íèé äîòîð õàãàðõàé öóóðõàéã¿é öàãààí øààçàí àÿãûã áàòòàé òàâиíà.
Friday, January 13, 2012
path of light
Гэрэлт зул өргөсний буянаар
Билгүүн зул адилыг түргэнээ олох болтугай
Харанхуй галвууд сайтар гэрэлтсэнээр
Амьтан бүхэн бурханы хутгийг түргэнээ олох болтугай
Зулын гэрэл гурван мянган ертөнц даяар түгэх болтугай
Зулын гол уулсын хаан сүмбэр мэт сүндэрлэх болтугай
Зулын тос сүн далай мэт арвин байх болтугай
Зулын жигдэрсэн хязгааргүй тахил үүгээр хамаг бурхад цэнгэн орших болтугай
Зулын гэрэл гурван мянган ертөнц даяар түгэх болтугай
Зулын гол уулсын хаан сүмбэр мэт сүндэрлэх болтугай
Зулын тос сүн далай мэт арвин байх болтугай
Зулын жигдэрсэн хязгааргүй тахил үүгээр хамаг бурхад цэнгэн орших болтугай
Wednesday, January 4, 2012
Хийдийн сахиус болох Лхам бурханы түүх
Лхам бурхан: Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээнэ
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бадьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремодэ лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.
Лхамын гарал үүсэл: Эрт цагт Дүртэдийн орон буюу буяны мөр хөөсөн архад нарыг тавьдаг газарт найман хамгаалагч байсны нэг нь. Балданлхам юм. Лхам нь Балданлхам гэдэг нэр авахаасаа өмнө Эх мам гэдэг нэртэй, найман Намсрайн нэг Замбалын нөхөр байжээ.
Их Багш Хутагт Нагаржуна – АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ
Энэтхэг хэлээр:Наша сүза биндүго шастра нама
Төвд хэлээр:Лүгжий данжой жэвү совий тигба шэ жава
Монгол хэлээр:Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир
Орь залуу,хутагт Манзушри дор мөргөмүй.
1.Алимад сайн гарахуйн орон бүхний цог Манзушри
Асрахуйгаар хотол бүхэнд түгээмэл зөөлөн аальт
Асар Зөөлөн Цогт гэж алдаршсан нигүүлсэгч итгэл
Амьтан бүхний дээд аврал Манзушри дор мөргөмүй.
2.Өтөл надад яруу шүлэглэх эрдэм үгүй боловч
Үлэмж харанхуйг зулаар гийгүүлэх мэт
Өөдгүй доод мунхагуудыг тэтгэхийн тулд
Өчүүхэн усны дуслын төдий яруу аялгууг өгүүлсүгэй.
3.Учиргүй бусдын гэмийг өгүүлж бүү үйлд,
Урьдчилж бусдын гэмийг өгүүлж хэрэв үйлдвээс
Tuesday, January 3, 2012
Гүн ухааны зүүд
За нэгэн сонирхолтой ч гэмээр эрэгцүүлэлийг толилуулъя . Энд гарах Жуанз гэгч нь манай эриний өмнөх 369-286 онд амьдарч асан филсофич, сэтгэгч, бумбын сургаалийг баримтлагч гол төлөөлөгч байжээ. Жуанз нэгэн өдөр үзэсгэлэнт цэцэрлэг дотор унтаж гэнэ. Тэрээр зүүд зүүдлэв . Зүүдэндээ гоёмсог эрвээхэй цэцэрлэг дотуур дэвэн нисэж байхыг үзэв гэнэ . Эрвээхэй ийш тийш зугаалж наадсаар ядраад Жасмин цэцгийн дэлбээн дээр очиж суухдаа зүүрмэглэн унтжээ . Эрвээхэй унтуутаа зүүдлэв , зүүдэндээ Жуанзыг үзэвэй . Энэ мөчид Жуанз гэнэт сэржээ . Ингээд Жуанз бодролтов … одоогийн Жуанз нь жинхэнэ Жуанз юм уу ,эсхүл эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз юмуу ,тэр эрвээхэйг зүүдлэв үү ,эрвээхэй тэрнийг зүүдлээд байна уу ялгасангүй . энэ тухай одоог хүртэл маргасаар… Таны бодлоор аль нь зөв бол ? яагаад? 1. Эрвээхэй бол жуанзын зүүдэнд үзэгдсэн хийсвэр. Иймд эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз бол Жуанзын хийсвэр төсөөлөл, ердөө л Жуанзын хийсвэрлэл. Ингээд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол төсөөллийнх учир бодит биш. 2. Хэдиигээр эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз нь жуанзын төсөөлөл ч гэлээ төсөөлөл гэдэг бол Жуанзын нэгэн хэсэг, хэрэв жуанз байхгүй байсан бол төсөөлөл нь ч бас байхгүй байх байсан, иймд эрвээхэйн зүүдэн дэх Жуанз бол бодитой. 3. Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй ч Жуанзыг зүүдэлсэн. Гэхдээ эрвээхэйн зүүд нь Жуанзын зүүдний нэг хэсэг болохоор эрвээхэйн зүүдэн дэх Жуанз нь зүүдний Жуанз гэсэн үг. Тэгэхээр Жуанз өөрийгөө ч зүүдэлсэн эрвээхэйг ч зүүдэлсэн 4. Ингэхэд Жуанз эрвээхэйг үү эрвээхэй Жуанзыг зүүдлээд байна уу? чухамдаа яг хэний зүүд бодитой бол … Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй Жуанзыг зүүдэлсэн Жуанз эрвээхэйг харсан, эрвээхэй Жуанзыг харсан… Ингэхэд юу болоод байна аа …….
Буддын шашны сүм хийдийн хаалганы дээд талд байгаа номын хүрдэн болон эр, эм бодь гөрөөс нь
Буддын шашны сүм хийдийн хаалганы дээд талд байгаа номын хүрдэн болон эр, эм бодь гөрөөс нь дараах билэгдэл утгатай ажээ: Бурхан багш гэгээрлийг олсоныхоо дараа аглаг газар самадибясалгалд залрах цагт их тэнгэр Браама(төвдөөр Цамба)мянган хэгээст хүрд, Индра(төвдөөр Жажин)цагаан лавай өргөж ном айлдахыг хүсжээ. Бурхан багш зөвшөөрч, ном хүрдээ эргүүлэх үед ойгоос хос бодь гөрөөс ирж номын дууг чих тавин сонсож, нүд цавчилгүй байжээ. Үүнийг үлгэрлэн сүм хийдийн оройд хүрдээр бурханы зарлиг номыг, хүрдний хэгээсээр нь хутагтын найман мөр болох: зөв үзэл, зөв зоригдол, зөв амьдрал, зөв хэл, зөв үйл, зөв хичээл, зөв дурдал, зөв бясалгал,харин 2 гөрөөсөөр нь Браама болон Индра зэрэг шавь нарыг төлөөлүүлж, чихээ сайтар сортойлгосон нь сонсох билгүүнийг, нүдээ эс цавчих нь санахын билгүүнийг, газар сууж буй нь бясалгахын билгүүнийг тус тусбилэгдэх болжээ.
Нууц тарнийн билгэдэлээр бол эр бодь гөрөөс нь хамтын их амгалан, эм бодь гөрөөс нь хоосон чанрыг таньсан билгүүн харин номын хүрд нь эдгээрийн хослолыг тус тус заадаг ажээ. Ингэж амгалан хоосныг хослуулан явсаар алив нэг бодгаль ганжираар билгэдсэн бурхны таван билгүүнийг олон гэгээрдэг ажээ.
Бүх сүмийн оройд гурван цаг, арван зүгийн хамаг бурхадын хураангуй язгуурын таван бурхныг билэгдэх Ганжирыг залсан байгаагаас ганжирын цэцэг нь Амитаба бурхан буюу өөр бусдыг онохуйн билгүүн, хүрд нь Вайрочана бурхан буюу номын чанрын билгүүн,хонх нь Амогасидди бурхан буюу үйлсийг бүтээхүй билгүүн, бумба нь Акчобяа бурхан буюу толь мэт билгүүн,эрдэнэ нь Ратнасамбава бурхан буюу тэгш чанарын билгүүнийг тус тус билэгддэг байна.
Subscribe to:
Posts (Atom)