Wednesday, January 9, 2013

Төрийн тахилгат Суврага хайрхан уул


Суврага хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өндөр хангайн нурууны ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сүрлэг уул юм. Галт уулын гаралтай уул бөгөөд орой дээрээ тунгалаг нууртай хормой хэсэг нь модоор хучигдсан эргэн тойрон хадан уулс бүхий ариун дагшин газар. Ан амьтан, жигүүртэн шувуу, эмийн ургамал, рашаан булаг элбэгтэй бөгөөд Хангайн уулсын ноён оргил тул бусад уул, ус, гол мөрний хөндий нь түүнд харъяалагдана. Суврага хайрхан уулыг эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн бөгөөд Чингис хаан баруун зүгт дайлахаар одохдоо Тамирын хөндийд цэргээ  хурааж Суврага хайрхан уулыг тахин Жаран төгрөг уулнаа түмэн цэргийн овоог босгосон нь эдүгээ хүртэл бий. Түүний дараачаар нутгийн хошуу ноёд, тайж, ард иргэдүүд олноор тахиж байсан бөгөөд Анхдугаар Зая бандида Лувсанпрэнлэй бээр Халх нутагтаа ирсэний дараачаар тус хайрханд заларч тахилгын зан үйлийг хийсэн бөгөөд Далхын хангал лугаа барилдуулсан Их цагаан уулын сан  хэмээх судрыг зохиосон байдаг. Түүнээс хойш Заяын гэгээний төрөл дараалсан олон хутагтууд тахисаар иржээ.  
Тухайн уулын эзэн тэнгэр нь Далха (Дайны тэнгэр) цагаан морьтой амирлангуй дүртэй цэргийн өмсгөл бүхий  баатар эрийн дүртэй зүүн гартаа цалам, баруун гартаа жад барьсан бөгөөд ах дүү есүүл болно.
Мөн хошуу нутгийн иргэд Тахидаг овоо, Давцан уул, Өдөр ширээт зэрэг өндөрлөгөөс тахидаг байжээ. Суврага хайрхан ууланд 3 жил гарч мөргөсөн эр хүний хийморь сэргэж барцад саадгүй сайн сайхан амьдардаг гэлцдэг.
Суврага хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.

Суврага хайрханы сан
Хум. Раншин намдаг дэчэн хаен сү
Баво шүчим пүвби гүрхан нан
Нацаг бадма доржэ дандэн дү
Лхачэн далха чэнбо данбар шүг
Ривон чоддан ивжи зэйба ла
Гангар додёг наглүн шамтав жан
Браг ги гераг нида нажан ёо
Дэрни далха жэйжиг түйзал жан
Чаг ёа ралди ёонба шагба дэн
Панбар юмчэн цоей новий жан
Шижай вантаг лайгүн дүвжэд би
Намман хорцог рипан манбой гор
Чэднам жейби түзай вүлва ни
Гарсүм арсүм брайчан чоддор дан
Лүнгий шүгжан аамон ралүг чи
Санжи чодбрин лхалам гэнбай чод
Дагжаг гоннай шижэд тамжад дү
Срүнжов түнжэн дүвжэн галжэн сэл
Чойнор додби тарбий дэцан нам
Панцүн даншин жайби прэнлэй зод

No comments:

Post a Comment