Заяын
хүрээ Төгс баясгалант буян
дэлгэрүүлэх хийд
Заяын хүрээний гол Цогчэн дуган болох
Гандангэжайлинг 1653 онд Чонотын хөндий хэмээх газар Данзан тойн байгуулсан
бөгөөд улмаар Анхдугаар Зая бандида Лувсанпрэнлэй Төвд нутагт ном үзээд эргэн
ирсэнээр өргөжүүлж албан ёсны Цогчин хийд болжээ. Тухайн үедээ Заяын хүрээний
шашин соёлын үндсэн төв болж, захиргааны үүрэг гүйцэтгэж байв. 1990 онд хөдөөд
хурал нээсэн анхны хийдүүдийн нэг бөгөөд Зая гэгээний зиндааний Жорвон О.
Баатар, Нанваантаяа тэргүүтэй ачит лам нар зуны тэргүүн сарын шинийн 8 – ны
өдөр анхны хурлыг хурж, Хойч үеийн лам нараа бэлтгэж эхэлжээ. Одоогоор Төгс
баясгалант буян дэлгэрүүлэх хийд нь тогтмол хурдаг 20 гаруй ламтай түүнээс
гадна Улаанбаатар хотод Гандан тэгчинлэн хийдийн Цогчэн сургууль,
Идгаачойнзинлин дацан, Монголын Бурханы
Шашны Их сургууль, Оточ Манрамба Дээд сургууль, Хойд Энэтхэгийн Сэрэ Жэ дацанд
олон лам нар суралцаж байна.
Орон нутагтаа бурханы шашны олон арга
хэмжээг явуулж, сүсэгтэн олонд Бурханы шашны тухай тайлбарлан таниулах, шүтээн суврага,
бурхан бүтээх, нутгийн уул усны тахилгыг хийх зэрэг ажил явуулж байна.
Тухайн хийд нь Зая гэгээн хутагтын бат
оршил, нутгийн уул усны тахилга зэргийг багтаасан өвөрмөц хурал бүхий өдөр
тутмын уншлагатай.
Хийдийн сахиус нь Лхам бурхан бөгөөд
сар бүрийн Шинийн 23 нд тахидаг. Өвлийн эхэн сарын Шинийн 25 нд Богд ламын чого
болон Зая бандида Лувсанпрэнлэйн зохиосон “Бройбрал чой ян” хэмээх номыг ая
дантайгаар , Цагаан сарын битүүнд Цэдор Лхам, шинийн 15 хоногт Чойпрүл монлам хурж бусад цагт бусад
цагт өглөгийн эзэн сүсэгтэн олны аврал гүрмийн номыг айлддаг байна.
Заяын
хүрээ Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн сахиус нь Балданлхам буюу
монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээх бөгөөд тус нандин
сахиусыг Зая гэгээнтэн бээр нутаг
усныхаа сайн сайхныхаа төлөө 2003 онд Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд
залсан.
Тэрээр ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох
хүртэл бадьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм.
No comments:
Post a Comment