Wednesday, January 9, 2013

Эрдэнэ булган хайрхан уул



Эрдэнэ булган хайрхан уул
Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино. Боржин чулуун байц хадан тогтоцтой сундлаа гурван орой бүхий далайн түвшнээс дээш 2020 метр өндөртэй, газартай харьцах өндөр 280 метр болно. Эмийн ургамал олон төрөл зүйл ургах бөгөөд 4 зүгээс нь рашаан ундардаг. Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг бөгөөд хайрханы  эзэн тэнгэр нь Нисэр хангай бөгөөд хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын  шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ. Мөн Булган уулын тахилгын сүм урд бэлд нь байдаг байсан аж. Булган уулын энгэрт Зая гэгээний тааллаар Богд лам Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манла, Цагаан Дарь –Эх, Луванжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. Зулын 25  шинийн 8, битүүн тэргүүтэй Билигт сайн өдрүүдэд тухайн ууланд зулыг олноор өргөдөг бөгөөд үзэсгэлэнтэй сайхан харагддаг байна.

Булган уулын сан
Жээ. Жанчог жонвий хангай жалбо ей
Дэрдог гэцан жүдан була ган
Дила найби лхалү шивдаг сог
Чодби найдир жэйби дацүр жон
Ойшам идбрүл нержод додён аа
Даши дагжад жалсрид ринчин дүн
Сэржэм сажа дорма жансиг цог
Гандэ вүлло жэйрол цимбар зод
Санзай нацаг срэгби дүдбрин тиг
Хангай лхачэн хордан жайба сан
Чадбар вүла ганла найба ей
Лхалү найдаг шивдаг тамжад сан
Санчод жачэн дамба дишэ ла
Юлчог дила тавзод мүгэ дан
Митүн жэнан варчад тамжад сэл
Цэрин надмэд донгүн дүвбар зод
Чинан наддан нерцэ шива дан
Лочүг пэлшин цэсод жайбар зод
Хамсүм малуй ванду дүйва дан
Налжор дагла ноджэд царжод зод
Нинсүм жара цансүм мэлца дан
Пардо жэлма цүрод срүнвар зод
Чогжү пүнцог яннам дирү хүг
Самдан тамжад дүвбий даши шог

No comments:

Post a Comment