1. Хэмжээлшгүй их харшид оршин, биеийн тураг хэмжээ сайханд дуурсан, дуршил олон, насан урт, сайн алдарт, үлэмж амгалантай болох болно
2. Бас бус баялаг болон эдээ үлэмж, төгс эдлэл хэрэглэл олон эд, үр, алт, сан хөмрөг, зардасын чуулган олон түүнээс хишиг хүртэгчид, түшмэд олон болж ах дүү амраг садан өнөр болмуй
3. Дүрс сайн болоод магнай уужим болж харваас гуа үзэсгэлэнтэй, биеийн өнгө алт мэт сайн болж, үе гишүү төгс сайхан, төгс чимгээр чимэглэгдэх болмуй.
4. Сайн хүрдэн орчуулагч хаан болох хийгээд долоон зүйл их эрдэнээр төгс мянган хөвгүүнээр хүрээлүүлэх хийгээд тэдгээр бүгд түүн доор бишрэлээр сонсох хийгээд зарлигийг ёсчлон биелүүлэх болмуй
5. Энэ төрлөөс хагацавч сайн заяа, өндөр язгуурт төрж тэнгэрийн таван тансагийг төгс эдлэн жаргах болно.
Товчилвол Бурханы Лагшингийн шүтээнийг босговоос сайхан дүрстэй болж төрнө. Номхон дөлгөөн болно. Түүнийг хараад амьтан хүн баясдаг болно. Бие гэм хэргүй, өвчин аюул, гаслан зовлонгоос гэтэлнэ. Биенд муу үнэр, муу тэмдэг үгүй болно. Өвчингүй болно. Чанд дайсны аюулаас ангижирна. Сэтгэп гаслангүй болно. Зовлон амирлана. Бие лянхуан дэлбээ адил зөөлөн, оюун уужим болно. Мөн боол, гуйлгачин, дорд төрөлтөн, эрхтэн дутуу зэрэг үл болох бөгөөд түүнээс ангижирч дээд төрөлтөн болно. Хүмүүн нугуудын дотроос дээд болно. Олон хүмүүний хүндэтгэл тахилын орон болно. Оюун төгс сайжирна. Эд таваар баяжина. Эрх баялаг дэлгэрнэ. Түүгээр үл барам Загарбадын хаан болно.
Бүтээсний дараачаар шүтээнийг зөв шүтэх буюу тахих, эргэл, мөргөл хийх зан үйлийг ёсчлон хийвээс адистад хийгээд сайн нөлөөлөл нь гарна.
Бурхан бүтсэн газар оронд Газар хөдлөлт, үер ус, ган зуд, гал түмэр, хуй салхи шуурга болохгүй амирлаж, лус савдаг баясан тухайн газар нутгагт хорлол хөнөөл, халдварт өвчин, хулгай дээрэм гаргалгүй гадны тотгороос хамгаална. Бурхан түүнтэй учирсан бүгд түүний адистад хийгээд сайн ерөөлийн эрхээр хилэнц нүгэл нь нимгэрэн, төрөл дээшлэж буян цаглашгүй хураана. Шүтээн үүнд дулдуйдан бусад бээр үзсэн, алдарыг нь дуулсан, өгүүлсэн тэдгээр бүгдийн зүрхэнд энэхүү бурхан нь залрана. Энэ мэт энэ нас хийгээд хийгээд эцэс хойдын тус эрдэм цаглашгүй болно.