Saturday, December 31, 2011

Лагшингийн шүтээнийг бүтээн тахил өргөсний тус эрдэм



1.     Хэмжээлшгүй их харшид оршин, биеийн тураг хэмжээ сайханд дуурсан, дуршил олон, насан урт, сайн алдарт, үлэмж амгалантай болох болно
2.     Бас бус баялаг болон эдээ үлэмж, төгс эдлэл хэрэглэл олон эд, үр, алт, сан хөмрөг, зардасын чуулган олон түүнээс хишиг хүртэгчид, түшмэд олон болж ах дүү амраг садан өнөр болмуй
3.     Дүрс сайн болоод магнай уужим болж харваас гуа үзэсгэлэнтэй, биеийн өнгө алт мэт сайн болж, үе гишүү төгс сайхан, төгс чимгээр чимэглэгдэх болмуй.
4.     Сайн хүрдэн орчуулагч хаан болох хийгээд долоон зүйл их эрдэнээр төгс мянган хөвгүүнээр хүрээлүүлэх хийгээд тэдгээр бүгд түүн доор бишрэлээр сонсох хийгээд зарлигийг ёсчлон биелүүлэх болмуй
5.     Энэ төрлөөс хагацавч сайн заяа, өндөр язгуурт төрж тэнгэрийн таван тансагийг төгс эдлэн жаргах болно.
Товчилвол Бурханы Лагшингийн шүтээнийг босговоос сайхан дүрстэй болж төрнө. Номхон дөлгөөн болно. Түүнийг хараад амьтан хүн баясдаг болно. Бие гэм хэргүй, өвчин аюул,  гаслан зовлонгоос гэтэлнэ. Биенд муу үнэр, муу тэмдэг үгүй болно. Өвчингүй болно. Чанд дайсны аюулаас ангижирна. Сэтгэп гаслангүй болно. Зовлон амирлана. Бие  лянхуан дэлбээ адил зөөлөн, оюун уужим болно. Мөн боол, гуйлгачин, дорд төрөлтөн, эрхтэн дутуу зэрэг үл болох бөгөөд түүнээс ангижирч дээд төрөлтөн болно. Хүмүүн нугуудын дотроос дээд болно. Олон хүмүүний хүндэтгэл тахилын орон болно. Оюун төгс сайжирна. Эд таваар баяжина. Эрх баялаг дэлгэрнэ. Түүгээр үл барам Загарбадын хаан болно.
Бүтээсний дараачаар шүтээнийг зөв шүтэх буюу тахих, эргэл, мөргөл хийх зан үйлийг ёсчлон хийвээс адистад хийгээд сайн нөлөөлөл нь гарна.
Бурхан бүтсэн газар оронд Газар хөдлөлт, үер ус, ган зуд, гал түмэр, хуй салхи шуурга болохгүй амирлаж, лус савдаг баясан тухайн газар нутгагт хорлол хөнөөл, халдварт өвчин, хулгай дээрэм гаргалгүй гадны тотгороос хамгаална. Бурхан түүнтэй учирсан бүгд түүний адистад хийгээд сайн ерөөлийн эрхээр хилэнц нүгэл нь нимгэрэн, төрөл дээшлэж буян цаглашгүй хураана. Шүтээн үүнд дулдуйдан бусад бээр үзсэн, алдарыг нь дуулсан, өгүүлсэн тэдгээр бүгдийн зүрхэнд энэхүү бурхан нь залрана. Энэ мэт энэ нас хийгээд хийгээд эцэс хойдын тус эрдэм цаглашгүй болно.

   Бурхадын Ринсрэл, шавар шүтээн, суврага, хананд зурсан хөрөг, шүтээн тэргүүтэнд цэцэг, үнэртэн соёрхох мөн дамар, дун, хэнгэрэг тэргүүтний дуу өргөх мөн хуур, харанга, лимбэ тэргүүтний сэтгэлд зохистой яруу дууг өргөвөөс тэд бүгд бодийн хутгийг олно. Бурхад шүтээнийг тахин үйлдвээс өнгө дүрс сайхан болох, эд таваар арвижан, төрөл тутмаа санах, хүсэл тачаалын эрхэнд үл одох, хүслийн гэмийг мэдэж ариун явдл аар явах болно. Нас тутамд гаслангүй, өвчингүй, Загарбадын хаан лугаа адил эд баялагтай болно. Тэнгэр хүмүүний амгапан зэрэг олон зүйлийг олно. Бусдад тустай, баян элбэг хангапуун болно. Дөрвөн тивийн эзэн Загарбадын хаан болж амьтдыг арван цагаан буянд үйлдүүлнэ. Эсүрва хийгээд хурмаст, ертөнцийг тэтгэгч тэнгэр, Түшидийн орон тэргүүтний хаан болно. Амьтны зовлонг арилган зохионо. Лагшингийн шүтээнийг тахисан, харсан, сонссон тэр мэтийн сайн үр цаглагшгүй болно.

танилцуулга

Бурхан багш 33 тэнгэрийн оронд заларч байхын үест Удраяана хаан бээр Бурханы лагшинг орлуулан зандан модоор Зуу бурханыг бүтээн босгосон. Бурхан тэнгэрийн орноос их эрдэнийн шатаар доош буухын цагт зандан зуун лагшин шүтээн тэр нь алхан угтсанд Бурхан “Лагшин хөрөг энэ нь хойд зүгт шашин дэлгэрэхэд амьтны тусыг үйлдэх болно” хэмээн бошгыг үзүүлжээ. Түүнээс бурханы бошгоор монгол оронд дамжин залагдаж улмаар олон Зуу бурхад Төвд Монгол Хятад орноо залагдан иржээ. Үүний нэг нь Галдан зуу бурхан бөгөөд нэрийн утга нь: Монгол хэлнээ “Төгс баясгалант” хэмээн орчуулагддаг “Гандан буюу гаа дан” хэмээх үгийг монголчууд  ярианыхаа хэлэнд ард талын үеийн ла үсгийг ургаш оруулан холбож Галдан гэж дууддаг болсон байна. Зуу хэмээх нь төвд үг бөгөөд “эрхэм” хэмээх утгаар орчуулагддаг.  Монгол орчуулгаар бол Төгс баясгалант Зуу бурхан юм.
 Анхлан 1725-аад оны үе буюу монголын газар нутгийг хошуу, шавьд хувааж байсан цагт байгуулсан хэмээн үзэж буй бөгөөд анхлан байгуулсан хүмүүс  нь  Сайд чин ван буюу  Манжийн хааны дэргэд Халх монголыг төлөөлөн суудаг байсан түшмэл  Цэрэн түүний хүү Цэнгүүнжав нар бөгөөд нийт хошуу нутгийнхаа ард иргэдийн тусламжтайгаар босгожээ. \ аман яриа\
Сайд чин вангийн хошуу нь одоогийн Тамир, Булган,Өндөр-Улаан, Бугат, Чулуут, Жаргалант \ тухайн үед Чулуут, Жаргалантын нутаг болох Шива ширээт хутагтын болон Даянжалбу засгийн хошуу тасарч тогтоогүй байсан \
Тухайн үед Халхын газар нутгийг хошуу, шавьд хувааж байсан үе тул Сайд чин ван Булган уулыг өөрийн хошуундаа оруулахын тулд Заяын шавийн нутагт Булган уулын урд Галдан зуу  сүмийг байгуулсан ч хэмээдэг. \ аман яриа\
Сайд  Цэрэн бээр эх нутгаа санагалзахдаа  Манжийн хааны цайллаган  дээр
Уртын сайхан хүрэн нь уужмын холдоо гүйдэлтэй
Уйдашгүй сайхан нутгаасаа ийм хол суух гэж үү
Гурван тамираар нутагтай гурван гэгээн дүүтэй
Хойд Тамираар нутагтай  Шива ширээт дүүтэй
Дунд Тамираар нутагтай Галдан ширээт дүүтэй
Урд  Тамираар нутагтай Зая гэгээн дүүтэй дээ хө хэмээн дуулж байсан байдаг.  Одоогийн Архангай аймгийн нутагт залран байсан Зая гэгээн, Шива ширээт гэгээн, Сайд чин  ван, Далай чойнхор ван тэргүүтэй хутагт хувилгаад, ноёд бүгд Чингис хааны удам Батмөнх даян хааны үр сад Түмэнхэн Хөндлөн Сайн ноёны хүү болон ураг төрөл, ах дүүсийн барилдлагатай байжээ.

Төгс баясгалант зуу бурхан нь бурхан багшийн өөрийн биеэр равнай өргөсөн тул адис жинлав ихтэй бөгөөд 32 билэг 80 найргаар чимэглэсэн лагшинтай, номт гурван хувцасан дээр тэнгэрийн хувцас соёрхсон тэнгэрийн чимгээр чимэглэсэн, язгуурын таван бурханы титэм бүхий Баруун мутраараа бүгдийг болгоохын Зүүн мутраараа аврал өглөгийн тэмдэгийг үзүүлсэн босоо дүр бүхий бурханы төгс жаргалангийн лагшин шүтээн юм. Магтаал нь:
Аргад мэргэн нигүүлсэнгүйгээр  шагжийн язгуурт мэндэлсээд
Бусдын үл чадах шулмасын өмгийг дарагч
Алтан сүмбэр мэт жавхлант лагшинт
Шагжаан хаан түүнд мөргөмүү

Галдан зуугийн сүмд шинийн 8, 15,битүүн зэрэг бусад дүйцэн өдөр Хан өндөрийн хүрээнээс лам нар ирж хурал хурдаг байсан бөгөөд байнгын дуганч ламтай байжээ. Мөн Зая гэгээн Лувсантүвдэнчойжинням сүмийг Аргай чулуун шалтай болгожээ. Тэр хүү шал нь одоог хүртэл сүмийн туурин доор буй хэмээлцдэг. Мөн тэр хүү шалан дээр Заяын хүрээний сахиус Балдан Лхам бурханы хүлэг хонгор халзан луусны мөр байсан хэмээдэг.
 1937 онд буулгаж модыг нь түлсэн хэмээдэг бөгөөд шал нь үлдсэн байдаг байжээ. Түүнийг нь хүмүүс Галданзуу хийд энэ суурин дээрээ эргээд сэргэх юм байна хэмээн шинжиж байжээ. Үнэхээр тэрхүү бошгоор 1993 онд Хан- Өндөрийн хүрээнд сууж байсан өвгөн лам Дамчаа бадгар гуайн санаачлага нутгийн иргэдийн тусламжтайгаар эргэн сэргэсэн юм. Гэвч Зуу бурханаа залж чадалгүй байсаар мөнх бусийг үзүүлсэн бөгөөд үүнээс хойш нэгэн хэсэг сүм эзэнгүй болсон.  Уг  сүмд залагдаж байсан найман настай хүүхдийн хэмжээтэй Зуу бурханыг 1980 аад он хүртэл нэгэн хүнд хадгалагдаж байгаад сураггүй болсон.  одоогийн байгаа байдал нь энэ бөгөөд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дэмжлэг санаачлага хийгээд Төгс баясгалант буян дэлгэрэх хийдийн лам нарын оролцоотойгоор дахин сэргээж бурханыг бүтээжээ. Бурханыг Бурханч лам Пүрэв бат гуай хийгээд түүний шавь нар бүтээжээ.